Бүх зааврууд
Платформ дээрх байгууллагын ажилчдын удирдлага.
Ажилчдын жагсаалт нь зурагт үзүүлсэн байдлаар харагдана. Эндээс ажилчдын жагсаалтыг Excel файлаар шинэчлэх боломжтой бөгөөд ажилчдын гар утасны апп дээр нэвтрэх эрхийг удирдах боломжтой.
Ажилтан бүртгэхдээ дээрх байдлаар бүртгэх бөгөөд дараах зүйлсийг анхаарна:
Дотоод код нь танай байгууллагад ашиглагддаг ажилтныг тодорхойлох кодыг илтгэнэ. Хэрвээ өөрсдийн дотоод системтэй бол тэр кодыг ашиглана.
Хариуцсан ажилтан буюу удирдах ажилтан нь тухайн ажилтны цаг нөхөн бүртгүүлэх, чөлөөний хүсэлтийн зөвшөөрөл олгох ажилтныг илтгэнэ.
Жагсаалт дээрээс нэвтрэлт баганад байгаа товч дээр дарж ажилтны гар утасны апп дээр нэвтрэх нэг удаагийн кодыг үүсгэх боломжтой. Үүсгэсэн кодыг ажилтанд мэдэгдэж гар утасны апп дээр нэвтрүүлнэ.
Жишээ байдлаар үүсгэсэн код дээрх байдлаар харагдана.
Бүх зааврууд
© 2026 Tuvshin Level LLC
Нүүр хуудас