Бүх зааврууд
Ажилчид цагаа бүртгүүлэх боломжтой байршлын удирдлага.
Байршлын хязгаарлалт хуудас дээр шинэ бүс нэмэх товч дээр дарж шинэ бүс нэмнэ.
Байршлын хязгаарлалт удирдах цэс дээрх мэдээллийг бөглөж эсвэл засварлаж байршлын хязгаарлалтыг удирдана.
Газрын зураг дээр дарж бүс үүсгэх боломжтой. Гурав болон түүнээс дээш цэг оруулж хязгаарлалт амжилттай үүсгэх боломжтой.
Хязгаарлалтын жагсаалт дээр анхаарал хандуулах 3 багана байна:
Глобал идэвхтэй тохиолдолд бүх ажилтан тухайн бүсэд цаг бүртгүүлэх боломжтой.
Төлөв идэвхтэй тохиолдолд тухайн бүсэд цаг бүртгүүлэх боломжтой.
Хэрэглэгчийн эрх тохируулах зурагт товч дээр дарж бүсэд цаг бүртгүүлэх боломжтой ажилчдыг удирдана. Энэ нь зөвхөн глобал бус бүсэд хүчинтэй болно.
Бүсэд цаг бүртгүүлэх боломжтой ажилчдын жагсаалтын урд байрлах тохиргоог идэвхтэй болгосноор тухайн бүсэд ажилтан цаг бүртгүүлэх боломжтой болно.
Энд мөн форматын дагуу Excel импорт, экспорт хийх боломжтой.
Бүх зааврууд
© 2026 Tuvshin Level LLC
Нүүр хуудас