Бүх зааврууд
Ажилчдад мэдээлэл түгээх, нээлттэй мэдээллийн сан бүрдүүлэх.
Мэдээлэл оруулахын өмнө мэдээллийн ангиллыг түрүүлж тодорхойлох шаардлагатай. Энэ нь гар утас дээр мэдээлэл цэсэнд үндсэн ангилал байдлаар харагдана.
Ангилал дээр шаардлагатай мэдээллийг оруулахаас гадна харах эрхтэй ажилчдыг тохируулах боломжтой. Энд мэдээллийг бүх ажилчдад нээлттэй болгох эсвэл зөвхөн сонгосон ажилчдад харуулахаар тохиргоо хийж болно.
Мэдээлэл нь нээлттэй болон хаалттай гэсэн хоёр төрөлд хуваагдана. Нээлттэй мэдээлэл нь бүх ажилчдад харуулахаар зориулагдсан бол хаалттай нь зөвхөн нэг ажилтанд харуулах зориулалттай. Мэдээллийг мөн сонгосон ажилчдад харуулахаар тохируулж болно.
Мэдээлэл нийтлэхэд мэдэгдэл илгээх тохиргоо идэвхтэй үед гар утасны апп дээр мэдээлэл илгээнэ.
Мэдээллийг хэрвээ сонгосон хэрэглэгчдэд тохируулах шаардлагатай бол дээрхтэй адил тохируулна.
Хаалттай мэдээлэл буюу зөвхөн нэг хэрэглэгчид илгээх мэдээллийг мөн Excel-ээр импорт хийхээр тохируулж болно. Жишээ нь цалин, АГҮ мэдээллийг энэ байдлаар импорт хийж болно.
Бүх зааврууд
© 2026 Tuvshin Level LLC
Нүүр хуудас