Бүх зааврууд
Tuvshin Hub платформ дээр байгууллага үүсгэж ашиглалтад нэвтрүүлэхийн өмнөх алхмууд.
Нүүр хуудас дээрээс бүртгүүлэх товч дээр дарж бүртгэл үүсгэх хэсэгт шилжинэ.
Өөрийн имэйл болон нууц үгээ оруулаад бүртгэл үүсгэх товч дээр дарна.
Таны хаягт ирсэн имэйл дэх URL дээр дарж бүртгэлээ баталгаажуулна.
Имэйл баталгаажуулах товч дээр дарж бүртгэл үүсгэнэ.
Бүртгэл үүсгэж дуусаад байгууллага сонгох хуудас руу шилжих болно. Энэ хуудас дээрээс өмнө үүсгэсэн байгууллага сонгох эсвэл шинээр байгууллага үүсгэх боломжтой.
Одоогийн байдлаар байгууллага үүсээгүй байгаа учраас байгууллага үүсгэх товч дээр дарж шинэ байгууллага үүсгэе.
Шинэ байгууллага үүсгэхэд дээрх тохиргоо харагдах болно. Энд:
Үндсэн болон туслах өнгө нь гар утасны апп дээр ашиглагдах өнгө болно.
Сарын тайлан эхлэх өдөр нь ажлын сар хэзээнээс эхлэхийг тодорхойлно. Ердийн тохиолдолд энэ нь 1 буюу сар бүрийн 1-нд эхлэхээр байна.
Ирц эхлэхэд selfie шаардах нь ажилтан цаг бүртгүүлэхэд selfie зураг авахуулах эсэхийг тодорхойлно.
Байршлын хязгаарлалтгүй ирц бүртгэхийг зөвшөөрөх тохиргоо идэвхтэй үед ажилтан хаанаас үл хамааран цагаа бүртгүүлэх боломжтой болно.
Байгууллага идэвхтэй нь байгууллагыг ашиглалтад байгаа эсэхийг шийднэ.
Үүсгэсний дараа байгууллага сонгож цааш үргэлжлүүлэх боломжтой болно.
Мөн та нэвтэрч орсон байгаа тохиолдолд баруун дээд буланд байгууллага солих болон байгууллагын тохиргоог удирдах хэсэгт шилжих боломжтой.
Байгууллага сонгох хуудас дээр та зураг дээрх товч дээр дарж тохиргоог өөрчлөх боломжтой.
Хэрвээ байгууллагын тохиргоог та хамтран удирдах шаардлагатай бол имэйлээр урилга илгээж шинэ эрх олгох боломжтой.
Бүх зааврууд
© 2026 Tuvshin Level LLC
Нүүр хуудас